Mangar Tom Zurh

Vandebo

Чамайг бодож өнгөрөөсөн
Хугацааны гүнд өөрөөс чинь
Асуухыг хүснэХариулт минь дөхсөн
Хүчин мөхөс үгс, aye
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ
Буцааж өгөхийг хичээнэ ээ, aye

Хажууд минь үлдэх үү?
Үлдээх үү, өөрийг чинь
Санаатай мэт өнгөрөх үү?
Бид биедээ өөриймсөг
Намайг хармалдаг үе байсан уу?
Чамайг хайрладаг үе байгаа
Чамайг хамгийн чангаар
Тэвэрмээр үе бий дотор минь (aye)
Жаргал дундаа өнгөрөөсөн
Амтыг нь өөрөөс чинь
Мэдрэхийг хүснэ, бидэнд хүрэлцэнэ
Тэнгэрт цуг нисээч, aye
Намайг бүлээцүүлдэг байсан илчээ
Илүү өгөхийг хичээгээд, aye
Миний сул тал, миний дуртай
Хамгийн амттай дурлал

Чамайг бодож өнгөрөөсөн
Хугацааны гүнд өөрөөс чинь
Асуухыг хүснэ
Хариулт минь дөхсөн
Хүчин мөхөс үгс, aye
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ
Буцааж өгөхийг хичээнэ ээ, aye

Дүрсийг чи бодит болгоно
Дүнсийсэн намайг татаж
Үнсье гэж тэврээд
Үүлсийн дээгүүр дүүлэн ниснэ
Тэнэглэл бүрийг чинь
Тэвчээд хамт байхад бэлэн
Тэвчээр алдагдсан ч
Би тэгэсгээд өнгөрөхөд бэлэн
Үзэг цаас нийлүүлээд
Үзэсгэлэнт царайг чинь зурдаг
Үүл тэнгэрийн хооронд байдаг
Зай чамруу очих бартаа мэт
Үй зайгүй байдаг чи минь
Энгэрт минь хоногшиж үлдээч
(Үлдээч, үлдээч)

Хариултыг чинь мэддэг хэрнээ
Асуусан хэвээрээ л байх уу?
Хайж байсан зүйлийнхээ хариуд
Эргэж биш чигээрээ л явах уу?
Зөв бурууг үл мэдэх
Чи бид хоёрын төсөөлөлд
Зөв ч бай буруу ч бай ялгаагүй
Хөтлөлцөөд алхах төгсгөл мөн
Хажууд чинь хангарьд шиг суугаад
Өвлийн жаварыг үргээе
Харж байгаа зүйл чинь үнэн
Хариултаа би чамд үлдээе
Үл тоосон харцаа шидэлсэн ч
Эргээд шалдаа буусан
Үг хэлэлгүйгээр үнэн дүр төрхөө
Ардаа нуусан
(Ардаа нуусан)

Чамайг бодож өнгөрөөсөн (Ардаа нуусан)
Хугацааны гүнд өөрөөс чинь
Асуухыг хүснэ
Хариулт минь дөхсөн
Хүчин мөхөс үгс, aye
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ
Буцааж өгөхийг хичээнэ ээ, aye
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ
Буцааж өгөхийг хичээнэ ээ

Хариултыг чинь мэддэг хэрнээ
Асуусан хэвээрээ л байх уу?
Хайж байсан зүйлийнхээ хариуд
Эргэж биш чигээрээ л явах уу?
Зөв бурууг үл мэдэх
Чи бид хоёрын төсөөлөлд
Зөв ч бай буруу ч бай ялгаагүй
Хөтлөлцөөд алхах төгсгөл мөн
Хажууд чинь хангарьд шиг суугаад
Өвлийн жаварыг үргээе
Харж байгаа зүйл чинь үнэн
Хариултаа би чамд үлдээе
Үл тоосон харцаа шидэлсэн ч
Эргээд шалдаа буусан
Үг хэлэлгүйгээр үнэн дүр төрхөө
Ардаа нуусан
(Ардаа нуусан, ардаа нуусан)