Mend Amore

Vande

Араас чинь би гүйж
Ардах шархаа нууж
Өвдөхөө мэдэж байсан өргөст чинь хатгуулжАрван хуруу тэгш залуу би биш
(Залуу би биш ээ)
Өнөөдөр дахиад л гуниглах болов уу

Зүгээр би чамайг холоос хараад хайрламаар
Өөрчилж эвдэлж эвлүүлэхгүй байгалиар чинь хайрласан
(Хайрласан)
Өчигдөр шөнө би зүүдэлж сэрлээ
Өдөн дэрэн дээр үүрийн гэгээ
Үнсэлт илгээнэ анхных шигээ
Тэр зуны оройг тэнгэр ивээг

Араас чинь би гүйж
Ардах шархаа нууж
Өвдөхөө мэдэж байсан өргөст чинь хатгуулж
Арван хуруу тэгш залуу би биш
(Залуу би биш ээ)
Өнөөдөр дахиад л гуниглах болов уу

Гэрэлтэй цонх, цантсан чи дээр нь зүрх зурна
Барьж сурах хэрэгтэй чи түргэн уураа
Бие сэтгэл нойл зааж түргэн дуудна
Танай гэрээс буцах зам новшийн гудам
Амлалтуудаа авсандаа би аваад орно
Харц тог дамжуулна хоорондоо ганц л хором
Хагацахгүй гэсэн үг дэртэй цуг нулимсанд норно
Хайртай гэдгийг чинь сонсоод цаг зогс бодол шокнд орно
(Шокнд орно)
Чамд залуус байсан байх гэхдээ
Хорин хоёртойдоо над шиг шааж чадаагүй юм аа хэн ч
(Чадаагүй юм аа хэн ч)
Биенээс чинь салмааргүй болдог бол болох юмсан
Чиний ороолт малгай ээмэг гинж
Давс нь дутсан амьдралд минь амт оруулаад барахгүй
Чи өөрийн жороо нэмж
Зүрхэнд минь үлдээсэн нэрээ чи арилахааргүй тодоор
Ингээд дахиад дурла гэх мэт өөрийн нэрээ шивж
Гадаа цас мөс, чамд шунан мансуурч
Алга надад хүний мөс, унах үедээ тас зуурч
Чи харах нүдээ тас ань, бидэнд залуу нас байна
Гарыг чинь түлсэн зүрх өвөр дээр чинь бас байна
(Өвөр дээр чинь бас байна)
(Өвөр дээр чинь бас байна)

Араас чинь би гүйж
Ардах шархаа нууж
Өвдөхөө мэдэж байсан ч өргөст чинь хатгуулж
Арван хуруу тэгш залуу би биш
(Залуу би биш ээ)
Өнөөдөр дахиад л гуниглах болов уу

Daftar lirik lagu Vande