Харанхуй шөнийн хаа нэгтээ
Харж байна уу энд нэг цонх ганцаараа гэрэлтэй
Хамтдаа байсан сайхан тэр л дурсамжуудХацараа нааж авахуулсан бидний гэрэл зургууд
Хайртай гэж би чамдаа хэлэхдээ
Хагацахгүй гэж тохирсон биздээ эхлэхдээ
Харин одоо хаана байна бидний амлалтууд
Хаяж одоод салаа замаар алхах уу
Үгүй ээ би чадахгүй ээ үлгэр дөнгөж эхэлжийн
Үүр цайхад үлгэр үргэлж сайхан төгсөнө хүлээжий
Үнэндээ алдаагүй байсан арчаагүй
Үгүйлэх сэтгэлээс урсах нулимсыг чинь арчаагүй
Унаж босож уйлаж дуулаж юу юуг үзэв дээ хоёулаа
Ухаантай шүү дээ чи минь харин би чинь тэнэг байлаа
Эргээд харахад бидэнд юу ч алга хэмээн бүү хэлээрэй
Энд хүртэл хамт байсан бие биедээ үнэнч сэтгэлээрээ
Хамт байсан мөчүүд хамгийн үнэтэй дурсамж надаа лав
Хамгийн гол нь тэвчээр юм байна айраа сургамж надаас ав
Хоёр жил гэдэг чинь ердөө хоосон тоо юм гэж үү дээ
Хол байхдаа бие биенээ санаж үгүйлээд бид хэцүүдэнэ
Бүх юм хурдан болж өгөрсөн бид хоёр шийдсэн бүр мөсөн
Бусдын үзээгүйг туулж гаталсан баталсан амлалт өгсөн
Хэнд ч хэлж болохгүй нууц бидэнд байгаа хайраа тиймээ
Хэцүү үед нь хажууд нь байгаагүй гомдооно гэргийгээ
Тулгарсан асуултуудыг асуудлуудыг туулаад гарсан
Тэнгэрлүү дүүлэн нисье тэж төд удалгүй дуу гарсан
Хэнд хэрэгтэй юм алдар хүнд хэнд ч хэрэггүй алт бас мөнгө
Хэдэн мянган бүсгүйчүүдээс сонгож авсан хайр минь мөн
Хэрийн хосуудад байхгүй жирийн бус мэдрэмжээ
Хэрүүл уруул биш эрүүл саруул бас үнэнчээр
Эзэгтэй минь эгзэгтэй минь мөчүүдэд чинь хаяж байсан бол
Эргээд намайг тэгсэн бол эсрэгээрээ би яаж байсан бол
Тэнгэрлүү хоёулаа дүүлэн нисье
Хайртынхаа энгэрлүү яаран гүйсийн би чинийхээ гэрлүү
Бүхнээс илүү гэж чамдаа чин үнэнгээ хэллүү
Би хүлээнэ чамайгаа үргэлж би тэмүүлнэ
Тэнгэрлүү хоёулаа дүүлэн нисье
Хайртынхаа энгэрлүү яаран гүйсийн би чинийхээ гэрлүү
Бүхнээс илүү гэж чамдаа чин үнэнгээ хэллүү
Би хүлээнэ чамайгаа үргэлж би тэмүүлнэ
Зүрхийг минь эмчлээч санжийнуу
Зүүдэлдэг болохоороо бодохоороо чамдаа сайн ч юмуу
Гэж би эргэлээгүй итгэлтэй бүр эргэж буцаагүй
Ганцхан чамдаа өгсөн хайр минь зах хязгааргүй бас хугацаагүй
Тас харанхуй шөнөөр танай гэрийн гадаа хүлээнэ
Тайван байж чадахгүй чамруугаа би яаран тэмүүлнэ
Таван минут хамт байхын тулд тал дээгүүр би гишгэсэн
Төрсөн өдрийн чинь төлөө тэртээгээс гэртээ нисэж ирсэн
Чамайг эзгүйд галзуураад халуураад би бас шаналсан
Чи санажийнуу тэр шөнийг тэвчээрийг минь их шалгасан
Мэдлэг дутлаа гэж намайг худлаа гэж уурлаж хөөж туусан
Мэдэхгүй зүйл олон байгаа шүүдээ шумбаа угаасаа
Уурлаж бухимдаад чи ухаангүй зан гаргах тоолондоо
Уучлаарай гээд ирэх бүрт чинь горьдоно одоо л болно доо
Үсдэнэ зодно цохино үүр цайтал би болно нүд дальдармаар
Үүний чинь хариуд би үг цуглуулна чууудна хэл хальтармаар
Шөнө өдөргүй хорлогдох холбогдох чиний тэр найзуудаас
Санаа зовно сэтгэл өвдөнө хов живнээс хөрш айлуудаас
Хэл амнаас хол байлгахын тулд хир халдаахгүйн тулд эвлэрж
Хийгээгүйг хийсэн болгож хийснийг чинь үгүйсгэж цэвэрлэж
Амьдралаа би чамлаагүй ажлаа тараад чамруу гүйнэ
Алдааг чинь би уучилдаг байсан муу нэрийг өөрөө зүүнэ
Зүгээр чиний хэлснээр дассан хүн ийм байдаг юм уу хайр биш үү
Зүрх рүү минь зүү зооход, одоо бодоход хүртэл аймар байна шүү
Чинийхээ хайранд умбана, улам гүнзгий шумбана
Чи бидний хайрын хэмжээнд ёроол оргил алга юм байна
Хорвоо дээр чи минь наддаа ганц л юм байна
Хоёулаа зөвхөн бие биедээ заяасан хосууд юм байна
Чинийхээ хайранд умбана, улам гүнзгий шумбана
Чи бидний хайрын хэмжээнд ёроол оргил алга юм байна
Хорвоо дээр чи минь надда ганц л юм байна
Хоёулаа зөвхөн бие биедээ заяасан хосууд юм байна
Тэнгэрт тулсан хэрэг мандаавч энгэртээ наан өмөөрнө
Тээгэлдээд эргэлдээд байвал алж хаяна би бөөнөөр нь
Замын урд хойноос бие биерүүгээ гэрлүүгээ яаран гүйгээд
Заавал сайн сайхнаар төсөөлнө төлөвлөнө бид ирээдүйгээ
Ийм болсон би бүх зүйлээ хоёр хүнээр төлөвлөнө
Эхнэр чинийхээ төлөө бид эд эс бүхнээ хөдөлгөнө
Ийм болсон би эрүүл саруул амьдралыг сонгож яваа
Эцсийн эцэст энэ бүхэн минь эмэгтэй таны гавьяа
Ийм болсон би өөр охидуудаас харшилтай ажилтай
Ийм болсон өдөр шөнөгүй завгүй ажилладаг амжилттай
Идэж уухаас идээ будаанаас тэр цугаа цэнгээнээс
Ийм болсон тэр бүгдээс би холдож одсон аль хэзээнээс
Чиний л өмнө би дандаа болдог жижигхэн бүр иймхэн
Чин сэтгэлээсээ дуулна уул нь байгаагүй ийм хүн
Чинийхээ л өмнө бүхнийг мартана орхино алдар нэр хүнд
Чи минь намайгаа уучлаарай муу ч гэсэн би чинь эр хүн
Хамгийн сайхан гэсэн бүгдийг чамдаа би харамгүй өгж
Хайраа дутуу байгаа биз дээ одоо ганцхан хуримын бөгж
Хэдий бүгдийг хаасан ч гэсэн харж байгаа чи мэдэж байгаа
Хүүхэлдэйн киногоо үзээд шар шоколадаа идэж байгаа
Ертөнцөд хамгийн жаргалтай болдог зэрэгцээд суухаараа
Ердөөс үгэнд ордоггүй шүү битгий нүдээ нухаарай
Энэ бүхнийг эргээд харахад жирийн найзууд бид мөн үү
Эндүүрээд хэлсэн байлгүй итгэхгүй байна тэр үнэн үү
Чи бидний ирээдүй хараахан энд ирээгүй
Чи бид хоёр хоёулаа мөдхөн болно гурвуулаа
Дөрөв тавуулаа, хайраа намайг хөтлөн дагуулаа
Дандийгийн тал нь чамд байгаа тиймээс дууг минь даган дуулаа
Чи бидний ирээдүй хараахан энд ирээгүй
Чи бид хоёр хоёулаа мөдхөн болно гурвуулаа
Дөрөв тавуулаа, хайраа намайг хөтлөн дагуулаа
Дандийгийн тал нь чамд байгаа тиймээс дууг минь даган дуулаа
Тэнгэрлүү хоёулаа дүүлэн нисье
Хайртынхаа энгэрлүү яаран гүйсийн би чинийхээ энгэрлүү
Бүхнээс илүү гэж чамдаа чин үнэнгээ хэллүү
Би хүлээнэ чамайгаа үргэлж би тэмүүлнэ
Чинийхээ хайранд умбана, улам гүнзгий шумбана
Чи бидний хайрын хэмжээнд ёроол оргил алга юм байна
Хорвоо дээр чи минь наддаа ганц л юм байна
Хоёулаа зөвхөн бие биедээ заяасан хосууд юм байна