Tal Nutgiin Ohin

Ariu

Талын хязгаар харагдашгүй нь ээ
Танхилхан салхи нь илбээд
Нэрийг минь дурсаад лТансагхан аялгуу
Тавилан минь нэгэн зүгт
Таны дэргэд би мөнх
Жаргал минь хором зуур ч
Тал нутгийн охин
Заяагаа дагаад
Хаяагаа манаад
Замбуулинд аялана

Буурал түүхээ гэрчлэхээр хуурдана аа
Буурай аав минь үлгэрээ туулина аа
Таван тивээс таалан би талархана аа
Тал нутгийн охин дуугаа дуулна аа
Тал нутгийн охин дуугаа дуулна аа

Бодлын тэртээх совингоо дагаад
Болорхон зүүдэнд итгэх
Зөн билгээ мөрөөдсөөр
Тэмүүлэх зүрх минь
Хөглөгдөх зориг мэт
Хүч авах хүлэг мэт
Хүрэх ирээдүйн зүг
Тал нутгийн охин
Сэтгэлээ дүүргээд
Даль жигүүрт нь
Тэнгэр дээр аялана аа

Буурал түүхээ гэрчлэхээр хуурдана аа
Буурай аав минь үлгэрээ туулина аа
Таван тивээс таалан би талархана аа
Тал нутгийн охин дуугаа дуулна аа
Тал нутгийн охин дуугаа дуулна аа
Тал нутгийн охин дуугаа дуулна аа

Daftar lirik lagu Ariu